THE WINNERS OF THE FALLING WALLS LAB MONGOLIA'2023


THE WINNERS OF THE FALLING WALLS LAB MONGOLIA' 2023 OPEN FORUM HAVE BEEN AWARDED




  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button
  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button

25 September 2023


FALLING WALLS LAB MONGOLIA 2023

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ФОРУМЫН ҮНДЭСНИЙ ЯЛАГЧ ТОДОРЛОО


Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд өөрийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг шийдлүүдээ дотооддоо болон олон улсад танилцуулах боломжийг олгодог Falling Walls Lab Mongolia 2023 олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Форумыг нээж БШУЯамны Шинжлэх Ухаан, Технологийн Бодлого, Инновацийн Хөгжүүлэлт Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга доктор Д.Баттогтох, ХБНГУ-аас Монгол Улсад суугуу ЭСЯамны элчин төлөөлөгч Хана Бэкер, Шүүгчдийн багийн ахлагч, Монгол - Германы Ашигт Малтмал Технологийн Сургуулийн захирал Проф.Др. Б.Батцэнгэл нар үг хэлэв.


Дэлхий даяар 80 гаруй улс оронд нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор Falling Walls Lab-ийг зохион байгуулж үндэсний ялагч нь жил бүрийн 11 сарын 07-09-нд Берлин хотноо зохион байгуулагддаг Falling Walls Science Summit-д оролцдог. 








  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button

Шүүгчдийн сонгон шалгаруулалттай тус цахим - танхим хосолсон хуралд эхний шатны шалгаруулалтаас финалд үлдсэн 10 дотоодын залуу эрдэмтэн, судлаач нараас гадна Өмнөд Солонгос, Германд суралцан ажиллаж буй судлаачид, Финландаас нэг Энэтхэг судлаач, сонсогчид цахимаар оролцов. Энэ жилийн форум инженер, технологи, хими, хүрээлэн буй орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын судлаач нар эрчим хүч хуримтлалд зориулж батарейг дахин ашиглах, байгальд ээлтэй хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сансрын технологи төдийгүй жендерийн асуудлыг хүртэл хөндсөн өргөн цар хүрээг хамарсан юм.


Шүүгчдийн баг нь илтгэлийн агуулга, судалгааны чиглэл салбартай уялдан Монгол, Солонгос, Герман доктор, профессоруудын холимог бүрэлдэхүүнтэй байлаа.


  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button
  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button
  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button
  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button
  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button
  • Bildtitel

    Untertitel hier einfügen
    Button

Улмаар ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болж 11 сарын 7-нд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab International-д Монгол Улсаа төлөөлөн оролцох боллоо. Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалангийн нэрэмжит Нэгдүгээр байрын шагналыг Шинжлэх Ухаан, Технологийн Бодлого, Инновацийн Хөгжүүлэлт Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга доктор Д.Баттогтох гардуулав. Ялагч А.Цолмон: “Газар тариалан, мал аж ахуй болон ойн үйлдвэрлэлийн гаралтай органик үлдэгдэл, хог хаягдлын задрал нь байгаль, хүрээлэн буй орчны бохирдлын эх үүсвэр болсоор байна. Энэ нь хүлэмжийн хийн ялгаралтад хувь нэмрээ оруулж дэлхийн дулааралд нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хүн төрөлхтний хүнс, ахуйн хязгааргүй хэрэгцээг байгалийн хязгаарлагдмал нөөцөөр хэдий хүртэл хангах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгарч байна. Тиймээс үүний нэгэн шийдэл болгох үүднээс эдгээр байгаль дээр хаягдаж байгаа органик үлдэгдлийг хүн амын хүнсний хэрэглээнд нэн чухал өндөр уургийн агууламжид бүтээгдэхүүн болох мөөг болгох био хувиргалтын процессын шийдлийг танилцуулав.”


Удаах байранд ХБНГУ-ын Техникийн Их Сургуулийн магистрант, “Voltway Technology” ХХК-н үүсгэн байгуулагчийн нэг Э.Жавхлан “Hybrid машины батарейг дахин ашиглах” судалгаагаараа, гутгаар байранд Солонгосын Улсаны Их Сургуулийн пост доктор судлаач Г.Болормаа “Батарейн дэх цавууны үүрэг” илтгэлдээ Лити-ион батарейгаар эрчим хүч хадгалах сонирхолтой судалгааны ажлаа олон нийтэд хүргэлээ.



Форумын ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”; хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Их Сургууль; албан ёсны түншээр Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, дэмжигчээр Falling Walls Foundation, INWES - олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо тус тус дэмжин хамтран ажиллаа.


 

For more Information: www.fallingwalls.com/lab and fb.me/FallingWallsLabEngageMongolia


Share by: